Гавшгай морьтны санаа
Нохой хэрэл нь дайсныг өдөж ойртон харваад, эргэн ухарч цуцаах Монгол тулааны тактикаас сэдэвлэсэн. Спортын зохиомжид аравтын арван баатар бүгд оролцож, морьт харваа болон илдээр бай гуядах ур чадвараа хослуулна.
KHURALDAITUMEN KHURALDAI NAADAMСОРИЛ 04 / Морьт харваа ба илдний ур чадвар
Морьтойгоо давхихдаа урагш харваж, баруун–зүүн–баруун талын гурван байг илдээр цохино. Буцахдаа арагш харваж, морьт ур чадвар, онч мэргэнээ хослуулна.

СОРИЛЫН ТУХАЙ
Тэмцээний анхны зохиомж, дүрмийн 1.0 хувилбарын дэлгэрэнгүй тайлбар. Техникийн нарийвчилсан журам, аюулгүй ажиллагааны нөхцөлийг тусад нь батална.

Нохой хэрэл нь дайсныг өдөж ойртон харваад, эргэн ухарч цуцаах Монгол тулааны тактикаас сэдэвлэсэн. Спортын зохиомжид аравтын арван баатар бүгд оролцож, морьт харваа болон илдээр бай гуядах ур чадвараа хослуулна.
Урагш давхихдаа өмнөх байнд харваж, баруун–зүүн–баруун талд байрлах гурван бөмбөгийг илдээр цохино. Морь чиглэлээ өөрчлөн буцаж давхихад баатар биеэ эргүүлэн арагш харваж, буцах чиглэлийн байг ононо. Эмээл дээр бүтэн эргэн сууж харвах хувилбарыг аюулгүй байдлын туршилт, мэргэжлийн үнэлгээ, тусгай журмаар тусад нь шийдвэрлэнэ.
Бөмбөг бүрийг дээр, доор байрлуулсан модон бамбайгаар хамгаалж, зөвхөн завсраар нь илд орохоор зохиомжилсон. Эхний байны завсар 15 см, хоёр дахь нь 10 см, гурав дахь нь 5 см болж нарийсна. Эдгээр нь анхны дүрмийн зохиомжийн хэмжээ бөгөөд аюулгүй тоноглол, гүйцэтгэлийн нөхцөлийг туршилтын дараа батална.
Баатар бүрийн бай оносон сум, амжилттай цохисон бөмбөгийг бүртгэн, нийлбэрээр аравтын оноог гаргана. Оноо тэнцвэл нийт гүйцэтгэлийн хугацаа богино баг дээгүүр эрэмбэлэгдэнэ. Онооны жин, аюулгүй гүйцэтгэлийн нөхцөлийг туршилтын дараах техникийн журмаар тогтооно.
10 АРАВТ. 100 БААТАР. НЭГ НААДАМ.
Локал анкетын загвартай танилцаарай. Бодит анкет хараахан илгээхгүй.